Home
News
About Us
OCCUPATIONAL SAFETY AND HEALTH
AWARDS & SUCCESS
SOCIAL RESPONSIBILITY
OUR TEAM
SUBSIDIARY COMPANY
JS AGRO HOLDING AGRICULTURE
JS ENGINEERING
GER INDUSTRIAL
HUMAN RESOURCE
TRAINING & DEVELOPMENT
DEMONSTRATION TRAINING
Projects
"BEST SUNSHINE" CNMI PROJECT
MONGOLIA-JAPAN HOSPITAL PROJECT
SCHOOL PROJECT
"NEW CENTRAL TREATMENT PLANT" PROJECT
"TRADE & DEVELOPMENT BANK" PROJECT
"GREEN LAKE 1008 FAMILY HOUSING" PROJECT
Contact us
“ЖУНСОН КОНСТРАКШН” ХХК-ИЙН ТАНИЛЦУУЛГА
“Жунсон Констракшн” ХХК нь 2006 онд барилга угсралтын чиглэлээр анх 13-н мэргэжлийн ажилтантайгаар тулгын чулуугаа тавьж өдгөө удирдлага зохион байгуулалтын хувьд Захирлын зөвлөл, Хууль-Эрх зүйн алба, Инженер техникийн алба, Санхүү хангамжийн алба, төслийн нэгжийн алба, Гадаад харилцааны алба зэрэг бүтэцтэйгээр хөдөө аж ахуй, Монгол гэр үйлдвэрлэл, гадаад худалдаа болон бусад чиглэлээр нийт 1000 гаруй туршлагатай ажилчин, албан хаагчдын багтайгаар дэлхийн шилдэг барилгын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чанар стандартад нийцсэн хэрэгслүүдээр хангаж, Монгол Улсын барилгын шилдэг томоохон компаниуд болох Монцемент ХХК, МАК, Ремикон, Япон Улсын хөрөнгө оруулалттай Айзава-Монгол компаниудтай тогтмол түншлэлийн харилцаатайгаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн шилдэг татвар төлөгч, бүтээн байгуулагч хамт олон юм.
Манай компани нь Улаанбаатар хотын Төв цэг байрших “Сүхбаатарын талбайн тохижилт шинэчлэлт”, Олон Улслын сүлжээ “Шангрила” зочид буудлын барилгын угсралт, Улаанбаатар хотод 140-1500 айлын орон сууцны хотхон хорооллууд, Боловсролын эрдэм шинжилгээний “Багшийн хөгжлийн ордон”-ны бүтээн байгуулалт, 2016-2019 онуд Япон Улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд баригдсан “Монгол-Япон” сургалтын эмнэлэгийн цогцолбор барилга, байгууламжуудыг Олон Улсын болон Монгол Улсын стандартын түвшинд амжилттай хийж гүйцэтгэн төслийг гэрээт хугацаанд багтаан хүлээлгэн өгч ажилласан.
Одоо Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын засгийн газрын буцалтгүй тусламжийн гэрээгээр баригдаж буй 5680 хүүхдийн суудалтай 7-н ерөнхий боловсролын сургууль, 1 цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгаран иж бүрнээр нь хийж гүйцэтгэн түрүүчээс нь улсдаа хүлээлгэн өгөөд байна.
2019 оноос эхлэн Америкийн Нэгдсэн Улсын Сайпан аралд “Н2В” ангиллын визний хүрээнд “Best Sunshine” төслийн гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн бөгөөд тус улсын хууль дүрмийг чанд мөрдөн, барилгын стандартуудыг нь өөрсдийн туршлага стандарттай хослуулан, харилцан туршлага солилцон бүтээн байгуулагч, чадвартай, шилдэг хамт олон болохоо харуулан амжилттай ажиллаж байна.
ХАА-н салбарт өөрийн бааз сууриа Канад Улсын “CASE”, Америкийн Нэгдсэн Улсын “JOHN DEERE” зэрэг сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжөөр хангаж, нийт 3000га талбайд улаан буудай болон гурвалжин будааны тариалалт хийж, эх орныхоо хүнсний үйлдэрлэл, гадаад экспортонд бэлтгэн нийлүүлж байна.
Үүний зэрэгцээ Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж түүний дагалдах дэд бүтэц, 1008 айлын “Ногоон нуур” орон сууцны цогцолбор хороолол зэргийн бүтээн байгуулалтад оролцохоор бэлтгэл ажил бүрэн хангагдан ажиллаж эхлээд байна.
Манай компанийн үйл ажиллагааг төрөөс үнэлж 2017, 2018, 2019 онуудад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Нийслэлийн жишиг барилгын талбай” түшиц барилга болох батламж, 2019 оны Барилга угсралтын шилдэг аж ахуйн нэгж, 2020 оны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн оны шилдэг аж ахуйн нэгжээр тус тус шалгаруулсан.
2019 онд “Чанарын менежментийн тогтолцоо” ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) “Байгаль орчны менежментийн тогтолцоо” ISO 14001:2015 (MNS ISO 14001:2016), “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо” ISO 45001:2018 (MNS ISO 45001:2016) батламжуудыг гардан авч Олон Улсын стандартыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.
Home
News
About Us
OCCUPATIONAL SAFETY AND HEALTH
AWARDS & SUCCESS
SOCIAL RESPONSIBILITY
OUR TEAM
SUBSIDIARY COMPANY
JS AGRO HOLDING AGRICULTURE
JS ENGINEERING
GER INDUSTRIAL
HUMAN RESOURCE
TRAINING & DEVELOPMENT
DEMONSTRATION TRAINING
Projects
"BEST SUNSHINE" CNMI PROJECT
MONGOLIA-JAPAN HOSPITAL PROJECT
SCHOOL PROJECT
"NEW CENTRAL TREATMENT PLANT" PROJECT
"TRADE & DEVELOPMENT BANK" PROJECT
"GREEN LAKE 1008 FAMILY HOUSING" PROJECT
Contact us